dubai

Дубай хот ахин нэг шинэлэг зүйлийг сэтгэж олжээ

~Дубай хот ахин нэг шинэлэг зүйлийг сэтгэж олжээ~

Дубай хот зорчигчиддоо илүү амар амгаланг олгох үүднээс аюулгүйн бүхээг болон нүүр таних камерыг сольж, том хэмжээний загасны аквариум болгох төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэнээ мэдэгдлээ.

Голдуу хүйтэн царайтай цагдаа, бичиг баримт бөглөх, виза, асуултууд, хувцсаа тайлах, эсвэл цүнхээ уудлуулах, ойчир дарааллаас болж бухимдсан хүмүүс гээд виз билетээ шалгуулна гэдэг амаргүй стресс ихтэй даваа.

Хэдий e-gate болон нүүр таних төхөөрөмж гээд шинэ технологиуд нэвтэрсэнээр дараалал үүсэх байдлыг харьцангуй бууруулсан ч, өвөрмөц зүйлсээр дүүрэн Дубай хот ахин нэг шинэлэг зүйлийг сэтгэж олжээ.

Хэрэв стресстэй өдрийг өнгөрүүлж байгаа бол аквариум дотор сэлэх загаснуудыг 10-20 минут харахад л тэр стресс тайлагдах шиг болдог. Дубай дахь олон улсын нисэх онгоцны буудалд хэсэг хугацааны дараагаар виртуал аквариум баригдах бөгөөд e-gate-ийг тэр чигээр нь өөрчлөх юм.

Тухайн виртуал аквариумд 80 орчим камерыг нууж байршуулсан тул таныг загас харж байх явцад тэдгээр камерууд нүүр, эсвэл нүдийг тань таних болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих