Solongos-hel-Duuchin-Gantogoo

Дуучин С.Гантогоо мэргэжлээ сольж, “БАГШ” болжээ

Солонгос улсад хөдөлмөрлөж тэндээс дуучин болох мөрөөдлөө бодит болгосон эрхэм бол С.Гантогоо.

Хэзээ нэгэн цагт аялахаар, сурахаар, ажиллахаар Солонгос орныг зорих хэрэг гарах л байх. Ядаж үсгээ мэддэг, уншиж чаддаг, өөрийгөө ойлгуулж чаддаг болчихвол ямар их хэрэг болно гээч! Хүн гуйхгүй метро болон автобусаар явчихна, дэлгүүр хэсчихнэ, хоол захиалаад идчихнэ, таксинд суугаад хаа очихоо хэлчихнэ, гоё сайхан газруудаар нь асуудалгүй аялаад явчихна гээд ер нь хэлтэй байхад хөлтөй гэдэг үнэн шүү.

Дуучин С.Гантогоо мэргэжлээ сольж Солонгос хэл заахаар болсон бололтой. Тэрээр хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа энэ л үед Солонгос хэлийг эхнээс нь системтэйгээр сурахыг хүссэн хүмүүс, хүүхэд багачууд та бүхэндээ зориулан Солонгос хэлний анхан шатны ОНЛАЙН сургалтыг орох юм байна.

Хэзээ: Хичээл 2020.04.27 өдөр эхлэнэ.
Хэдэн удаа: Долоо хоногт 2 удаа орно.Даваа болон Пүрэв гаригт.
Хугацаа: 2 сар (Нийт 16 хичээл)
Цаг: Оройн 20:00 цагт эхлэнэ.
Төлбөр: 100.000 (Нийт 16 хичээл ба нэг 6250 төгрөг гэсэн үг)
Данс: 54 00 06 87 63 (Сэргэлэн ГАНТОГОО) Хаан банк

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих