buh-niitiin-tsewerlegee

Нийслэлийн хэмжээнд 8646 км замд хоёр удаа халдваргүйжүүлэлт хийлээ

Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор олон нийтийг хамруулахгүй байх үүднээс энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд хийж байна. Зарим хувийн аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн байгууллагын гадна орчныг цэвэрлэж байгаа юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 8646 км замд хоёр удаа халдваргүйжүүлэлт хийжээ.

~Нийслэлийн хэмжээнд 8646 км замд хоёр удаа халдваргүйжүүлэлт хийлээ~

Гурав дахь удаагийн халдваргүйжүүлэлт ирэх даваа гарагт нийслэлийн гол гудамж руу чиглэсэн байдлаар хийгдэх юм. Түүний зэрэгцээ машин хүрэх боломжгүй булан тохой, хүүхдийн тоглоомын талбай, амралтын газрын сүүдрэвч зэрэг байршлуудад халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байна. Халдваргүйжүүлэлтийн ажиллагааг энэ сарын 30 хүртэл хийнэ хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцоллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих