howsgol-aimag-horig-uul-sudalgaa

Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Хориг” ууланд судалгаа хийнэ

Соёлын яамны дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” уул орчимд археологийн авран хамгаалах судалгаа хийх анги ажиллахаар боллоо. Тус хээрийн судалгаанд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС зэрэг 5 байгууллагын археологич, антропологич, түүхч, угсаатны зүйч, сэргээн засварлагч зэрэг мэргэжлийн судлаачид оролцоно.

~Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Хориг” ууланд судалгаа хийнэ~

Энэ дашрамд танилцуулахад, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” хэмээх ууланд Монголын эзэнт гүрний үеийн олон тооны булш тоногдож сүйтгэгдсэн байсныг 2017 оны зун нутгийн иргэдийн мэдээллээр судлаачид олж мэдсэн. Тухайн үед уг дурсгалт газарт судалгаа хийх зөвшөөрөлгүй байсан тул 2018-2019 онд хоёр жил дараалан эдгээр тоногдсон дурсгалын орчимд үлдэж хоцорсон олдвор хэрэглэгдэхүүнийг авран хамгаалах судалгаа хийгдсэн.

Эх сурвалж: Соёлын яам

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих