emch-nar-uramshuulal

ХонгКонг. Цар тахал далд хэлбэрээр тархах эрсдэл өндөр байна

Хонгконг бүс дэх Ковид-19 вирусийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус бүс дэх Төлөөлөгчийн газраас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна.
Хонгконг бүсэд Ковид-19 вирусийн нөхцөл байдал харьцангуй сайжирсан хэдий ч засаг захиргаанаас далд хэлбэрээр халдвар тархах эрсдэл идэвхтэй байгааг анхааруулж, зай барих, 4-өөс дээш хүн нэг дор зорчихгүй, шөнийн клубыг ажиллуулахгүй, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх зэрэг хоригууд хэвээр үргэлжилж байна.
2021 оны 4-р сарын 1-нээс далайн эрэг, фитнес зэрэг нийтийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлжээ. Харин үйлчилгээний ажилтнуудыг 14 хоног тутам зайлшгүй Ковидын тест өгөхөөр журамласан байна.
Дархлаажуулалтын тухайд: 2021 оны 4-р сарын 6-ны өдрийн байдлаар Хонгконг бүсэд ойролцоогоор 577,000 хүн вакцинд хамрагдсанаас 487,000 хүн эхний тунг, 90,200 хүн хоёр дахь тунг тариулсан байна.
Хонгконгийн засаг захиргаанаас хилээр нэвтрэх, дамжин өнгөрөх нөхцөлд одоогоор өөрчлөлт оруулаагүй байна.
2021 оны 4-р сарын 9-нөөс Австрали, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсаас ирэх зорчигчдын тусгаарлалтын хугацааг багасган 14 хоног болгож, 7 хоног өөрийгөө тусгаарлах, Хонгконгт ирсэн 19 дэх хоногтоо зайлшгүй Ковид тест өгөхөөр болгон сулрүүлсан. Бусад улс орон, бүс нутгаас ирж буй зорчигчийн хувьд зайлшгүй 21 хоног тухайлан заасан тусгаарлалтын газар болон зочид буудалд тусгаарлагдах журам хэвээр мөрдөгдөж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих