Энэтхэгийн цагдаагийн газар олон нийтийг криптовалютад хөрөнгө оруулалт хийхгүй байхыг уриалж, анхааруулга гаргажээ. Тухайлбал Жамму, Кашмир мужийн цагдаагийн газруудаас мэдээлэл хийж, криптовалютад хөрөнгө оруулалт хийх нь ихээхэн эрсдэлтэй болохыг анхааруулсан байна.
Цагдаагийн газрын зүгээс Биткойн тэргүүтэй криптовалютууд нь төр засгийн зохицуулалтгүй учраас томоохон эрсдэлийг агуулж байгаа хэмээн тайлбарлажээ. Криптовалютад хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй, зах зээл нь тогтворгүй учраас хямралд автах, хөрөнгө оруулагчид санхүүжилтээ алдах, хэрэглэгчид зовж олсон мөнгөө салхинд хийсгэх өндөр магадлалтай гэж цагдаагийнхан анхааруулсан байна.
Одоогийн байдлаар Энэтхэг улсад банкнуудыг криптовалюттай холбоотой гүйлгээ шилжүүлэг, үйлчилгээ үзүүлэхгүй байх хуулийг хэрэгжүүлдэг. Энэ нь Энэтхэгийн Төв Банкнаас гаргасан уриалгын дагуу хэрэгжүүлж буй шийдвэр билээ.