ohio-Usa

АНУ-ын худалдааны компани “Overstock.com” татвараа биткойноор төлнө

Америкийн худалдааны компани Overstock.com нь татварынхаа зарим хэсгийг Битткойноор төлнө гэдгээ 1-р сарын 3-нд өөрийн сайтдаа нийтэлжээ. Overstock нь 2-р сараас эхлэн худалдааны татвараа Биткойноор төлж эхлэх ба саяхан нээлтээ хийсэн криптовалютаар татвар төлөгчдийн платформ болох “OhioCrypto.com”-ийг ашиглах юм байна.

Уг компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч “Patrick Byrne” /эртнээс криптог идэвхтэй дэмжигч/ нь дээрх мэдээг зарлахдаа,

“криптвалютын хэрэглээ болон бусад хөгжиж буй технологиудыг засгийн газрын төвшинд нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчинг дэмжин, зэрэг хөгжүүлэх нь “АНУ тасралтгүй өсч буй глобал эдийн засагт манлайллын байр сууриа алдахгүй байх хамгийн сайн арга”

болно гэжээ.

Охайо муж нь өнгөрсөн 11-р сард, татвар төлөлтийн нэг аргаар Биткойныг хүлээн зөвшөөрсөн АНУ-ийн анхны муж болсон. Энэ үйлчилгээ нь одоохондоо зөвхөн хуулийн этгээдүүдэд боломжтой байгаа ба цаашид хувь хүмүүст сонголт гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

Тус мужийн сангийн эрхлэгч Жош Мандел /Josh Mandel/ ярилцлагын үер, манай муж Биткойныг дагаад бусад криптовалютыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих