gashuun-suhait-boomt

Гашуунсухайтын боомтоор нэвтэрч буй “нүүрс тээврийн машин” ахин нэмэгдэх хандлагатай байна

Энэ даваа гарагт буюу /2019-01-07/-ний өдөр Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 164 автомашин гарсан бол өнгөрсөн бямба гарагт 165 автомашин экспорт хийсэн байна.

11 дүгээр сард БНХАУ-ын тал ухаалаг систем нэвтрүүлж байгаатай холбоотойгоор экспорт огцом буурсан ч 12 дугаар сар гарсны дараа эргэн сэргэсэн юм.

Улмаар 12 дугаар сарын эцсээр 500-600 автомашин нүүрс өдөрт экспортолж байсан юм. Монгол Улсын хувьд 2018 онд нийт 36 сая гаруй тонн нүүрс экспортолсон талаар эх сурвалж мэдээллээ. 2018 онд Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний экспорт нэг сая тонноор нэмэгдэж, 18.2 сая тонн болсон байна. Харин Шивээхүрэн-Сэхэ боомтын экспорт 1.4 сая тонноор нэмэгдэж, 14.1 сая тонн болжээ.

Үүнээс гадна Замын-Үүд-Эрээний боомтоор төмөр замаар нэг сая 800 мянган тонн нүүрс экспортолсон нь 2017 оныхоос 450 мянган тонноор нэмэгдсэн байна. 2019 онд нүүрсний экспортоо 42 сая тоннд хүргэх зорилтыг Засгийн газар тавьсан бөгөөд үүнд хүрэхэд гаалийн шинэчлэл чухал гэж Сангийн яам үзэж байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих