l_5cdf1045bb3af

Германд жолоочгүй нисдэг таксийг туршжээ

Германы “Lilium” компани 5 хүний суудалтай, жолоочгүй нисдэг таксийг олон нийтэд танилцуулсан нь дэлхий дээрх ийм төрлийн анхны техникийн бүтээл боллоо.

Компанийн төлөөлөгчийн ярьснаар, таксины загварыг анх удаа туршиж үзэхэд уг такси бие даан эгц дээшээ хөөрч, агаарт тогтсоныхоо дараа газардсан байна. Цахилгаанаар ажилладаг уг аппарат цагт 300 км зайг туулах чадвартай гэнэ.

“Lilium” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Дэниел Виганд ярихдаа “суудлын тоог 2-оос 5 болгож нэмэгдүүлэхийг бид үргэлж хүсч байсан. Энэ нь тэнгэрийн орон зайг илүү олон тооны аялагчдад нээж өгөх болно” гэлээ. Нисдэг таксийг ажиллуулахын тулд 36 цахилгаан хөдөлгүүр ашигласнаар эгц дээш хөөрч, эгц доош буух боломжтой болжээ.

Уг таксийг 2020-иод оны дунд үеэс бөөнөөр нь үйлдвэрлэж эхлэх боломжтой гэж “Lilium” компани үзэж байгаа аж.   Ийм төрлийн жолоочгүй нисдэг таксийг “Airbus” концерн, “Uber” компани болон зарим компаниуд зохион бүтээн туршиж байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих