bitcoin-hansh

JP MORGAN: Биткойн ханш цаашир буурсаар байх болно…

“JP Morgan”-ы шинжээчид Биткойны үнийг дахиад цаашаа буурсаар байх магадлалтай хэмээн таамаглал дэвшүүллээ. Тухайлбал 1260 ам.доллараас доош ч бууж мэднэ гэж “JP Morgan”-ы томоохон аналистууд таамаглаж байна.

Мөн банкны салбар блокчейныг нэвтрүүлж, үр ашгийг нь хүртэж эхлэх хүртэл хамгийн багадаа 3-аас 5 жил шаардагдана гэжээ.

Ройтерс агентлагийн дамжуулж буйгаар дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк болох “JP Morgan” нь криптовалютын үнэ цэнэ батлагдаагүй, нотлогдоогүй хэвээр байгаа гэж үзэж байна. Түүнчлэн сүүлийн 6 сарын хугацаанд криптогийн зах зээл дэх томоохон байгууллагууд, институциудын оролцоо эрс багассан гэж “JP Morgan” банк тайлбарлажээ.

“JP Morgan”-ы туршлагатай аналистуудын таамаглаж буйгаар Биткойны ханш цаашид унасаар 2400 ам.доллар дээр очно, улмаар зах зээл доройтсоор байвал 1260 ам.доллараас доош ч унаж мэдэх гэнэ. Яг одоогийн байдлаар дэлхийн хамгийн том криптовалют болох Биткойн нь 3610 ам.доллараар арилжигдаж байна.

Дашрамд хэлэхэд “JP Morgan” банкны CEO Жеми Димон нь криптовалютад ихээхэн шүүмжлэлтэй ханддаг нэгэн төдийгүй, өмнө нь Биткойныг хуурамч зүйл хэмээн тодорхойлж байжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих