tzero

tZERO токен арилжааны платформ ажиллаж эхэллээ

Интернет худалдааны томчуудын нэг болох Overstock.com нь өөрийн салбар компани болох tZERO-гийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна. Уг төслийн үндсэн зорилго нь tZERO нэртэй токеныг арилжих үйл явц юм.

Хөрөнгө оруулагчид нь аюулгүй токен буюу tZERO-г Dinosaur Financial Group гэх брокероор дамжуулан дижитал үнэт цаасны брокерын данс нээлгэж, арилжина.

Dinosaur нь tZERO-гийн охин компани болох PRO Securities-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд tZERO token-уудыг арилжих систем байдлаар үүрэг гүйцэтгэх гэнэ. 2018 оны 4 дүгээр сард tZERO нь үнэт цаас арилжааны платформын прототайп буюу загварыг нь танилцуулсан юм.

Эргэн сануулахад tZERO токеныг гаргах талаар танилцуулга 2018 оны 8 дугаар сард олон нийтэд хийгдэж, улмаар дэлхийн 1000 гаруй хөрөнгө оруулагчаас 134 сая ам.долларын санхүүжилтийг татаж чадсан билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих