oworhangai-hyatad-hun-amia-aldlaa

Автозамын ослоор Хятад хүн амиа алджээ!

~Автозамын ослоор Хятад хүн амиа алджээ!~

Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, БНХАУ-ын нэг иргэн нас барж, зургаан хүн хүнд, хөнгөн гэмтэл авчээ.

Мөн хоёр тээврийн хэрэгсэл засвар авахгүйгээр эвдэрсэн байна. Осол гарсан шалтгаан нь хурд хэтрүүлсэн, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зүүрмэглэн, эсрэг урсгалд орж мөргөлдөн, замын хажуу руу унажээ.

Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна гэж Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих