oi-hamgaalal

Байгаль хамгаалагчдын хариуцлага нэмэгдлээ

2019 оны 01 дүгээр тушаалаар ойн сан, усны сан бүхий газрын байгаль хамгаалагчдадэд шинээр барилга, байгууламж, хашаа бариулсан тохиолдол бүрд нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчид сахилгын шийтгэл ногдуулж байхаар боллоо.

Уг шийдвэрийн хэрэгжилтэд тодорхой хугацааны давтамжтай авагдсан сансрын зургийн мэдээллийн санг эх сурвалж болгон ашиглах юм.

~Ойд барилга байгууламж, хашаа бариулсан тохиолдол бүрд байгаль хамгаалагчид хариуцлага тооцно~

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол гарч, Улаанбаатар хотод 2019 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан ногоон бүсийн ойн санд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор ойн сантай нутаг дэвсгэрийн морин эргүүлийн тоог нэмэгдүүлэх, хамтарсан эргүүл шалгалтад шаардлагатай шатахууны хэмжээг өсгөх, ойн сан бүхий нутгийн иргэдэд идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх олгох, хууль, тогтоомж сурталчлах ажлыг эрчимжүүлэх үүрэг мөн байгаль хамгаалагчдад өгөгдлөө.

Иймд ой, усны сан бүхий газарт барилга байгууламж, хашаа барьж буй талаарх дуудлага мэдээллийг нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст 318003 утсаар мэдэгдэж байхыг иргэддээ уриалж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих