hilton-garden

ЛОНДОН: Дэлхийн хамгийн анхны ВЕГАН зочид буудал нээгдлээ

“Hilton Worldwide” компани дэлхийн хамгийн анхны веган зочид буудлыг шинээр нээжээ. Лондон хотод байрлах тус веган тансаг зочид буудлын хивснээс ор хүртэлх бүх тавилга болон хоол хүнс нь веган хүнс хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн гэдгийг “The Observer” сонинд нийтэлсэн байна.

Тус зочид буудлын өрөөний түлхүүр, орны толгой, ширээ, сандал зэргийг нь “Pinatex” буюу хан боргоцойн навчны мяндсаар хийжээ. Түүнчлэн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд амьтан дээр туршаагүй байгалийн гаралтай зүйлээр хийдэг гэдгийг зочид буудлынхан хэлж байгаа юм.

2018 онд веган хоолтон хүмүүсийн тоо 2017 оноос 11 хувиар өссөн гэдгийг “Google”-ийн өгөгдөлд дурджээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих