gudamjnii-camera

Нийслэлд суурилуулсан 3569 камеруудаас 39.2 хувь нь шаардлага хангахгүй байна

Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөнд хяналт тавих, тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэх чиглэлээр нийслэлд 2010, аймгуудад 2012 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөнгөлөлттэй зээлээр улсын хэмжээнд нийт 3569 хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналттай системийг суурилуулсан байна. Дээрх суурилуулсан хяналтын камеруудаас 78.4 хувь нь хэвийн, 32.1 хувь нь цахилгаан тэжээлийн найдваргүй холболттой, тоног төхөөрөмжийн эвдрэлтэй, 7.1 хувь нь дүрсний чанар шаардлага хангахгүй байгаа юм.

~Нийслэлд суурилуулсан 3569 камеруудаас 39.2 хувь нь шаардлага хангахгүй байна~

Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагуудын камерын нэгдсэн системийг хөтлөх, мэдээлэл солилцох боломж бүрдэх юм байна. Мөн удирдлагын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлж, камерын мэдээллийн давхардлыг арилган, хамтын нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэнэ. Нутгийн захиргааны байгууллагууд цаашид теле хяналтын камерын суурилуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу хяналтын камеруудыг суурилуулж, гэмт хэрэг гаралтыг бууруулах нөхцөл боломжийг бүрдүүлэн иргэдийн амар тайван амьдрах нөхцлийн бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих