Винклевосс Capital хөрөнгө оруулалтын фирмийн үзэж буйгаар хөрөнгө оруулагчид криптогийн зах зээл рүү хөлөө дүрээд байх бус, зоригтой шумбах хэрэгтэй байгаа гэнэ.
Хүмүүсийн хүлээлт өөрөө маш их болчихлоор тэр хэрээр тухайн бүтээгдэхүүн, зах зээлийн өргөжилт нь удааширдаг, аль эсвэл дарамт шахалтад ордог нь батлагдсан практик хэмээн Winklevoss Capital-ын түнш Стерлинг Витцке хэлжээ.
Тэрбээр 1 сарын 17-нд Швейцарийн Saint Moritz-д явагдаж буй Криптовалютын санхүүгийн чуулганд оролцох үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн юм. Өнгөрсөн 2017 онд Биткойн бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээнд хүрч очсоноор хүмүүсийн зүгээс цаашид огцом өсөөд байх нь гэсэн хүлээлт үүсгэчихсэн.
Гэтэл крипто зах зээлийнхээ жамаар аажуухан өсөөд явбал хэтийн төлөв, хөгжилтдөө илүү ач холбогдолтой байсан гэж болно. 2019 онд бүх зүйл сайхан болоод, криптогийн зах зээл цэгцэрнэ гэж шууд хэлэх боломжгүй.
Ямартай ч хөрөнгө оруулагчид, тэр дундаа томоохон институцийн хөрөнгө оруулагчид криптовалютын зах зээлд дорвитой оролцоод эхлэх аваас, нөхцөл байдал түргэн сайжирна гэжээ.
Мэдээж томоохон хөрөнгө оруулагчид криптогийн зах зээлд идэвхтэй орохгүй байгаагийн шалтгаан нь хууль эрхзүйн зохицуулалт тодорхой бус, аюулгүй байдал гэсэн 2 зүйлээс хамаарч байгаа юм.