grande-car

Цахилгаан машинаар “Тesla”-тай өрсөлдөнө

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт хоёрдугаарт ордог “China Evergrande Group” ойрын 3-5 жилийн хугацаанд цахилгаан автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болох боломжтой гэдгээ зарлалаа.

Цахилгаан автомашины салбарт “Tesla”-тай өрсөлдөх шинэ тоглогч гарч ирж магадгүй байгааг шинжээчид онцолж байна. Илон Маскийн тэргүүлдэг “Tesla” компани сүүлийн хэдэн жилийн турш энэ салбарт ажиллаж байгаа ч алдагдал хүлээсээр өдий хүрсэн байна.

Хэдийгээр сорилт ихтэй бизнес ч гэсэн дотоод болон гадаадын олон өрсөлдөгчдийг богино хугацаанд ардаа орхих том зорилгыг “China Evergrande Group” өмнөө тавьжээ. Тус групп үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтээс бусад салбар руу орох шилжилтийг сүүлийн хэдэн жил тасралтгүй хийж байгаа аж. Тухайлбал, эрүүл мэндийн бизнес хариуцсан нэгж нь зөвхөн энэ жил гэхэд л цахилгаан автомашинтай хамааралтай компаниудад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

БНХАУ-ын Шинжлэх ухааны академитай хамтран судалгааны хүрээлэнгүүд байгуулах ажилд ойрын 10 жилд 15 тэрбум ам.доллар зориулах амлалтыг “China Evergrande Group” өгөөд байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих