download (1)

“Apple” нугардаг утасны зах зээлд тэргүүлсэнгүй

“Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Возняк “Нугалардаг “iPhone” гарахыг хүлээмээргүй байна” гэж мэдэгдлээ.

“Apple” компани хуруу, нүүр танигч систем болон утсаар төлбөр төлөх үйлчилгээ зэрэг олон дэвшилтэт технологийг бусдаас түрүүлж нэвтрүүлсэн юм. Хэдий тийм боловч нугалардаг гар утасны чиглэлд тэргүүлэгч байж чадсангүй. Би “Apple”-ийг нугалардаг гар утас гаргаасай гэж их хүссэн хэмээн тус компанийн үүсгэн байгуулагч дурджээ. Үүнээс өмнө “Apple”-ийн өрсөлдөгч болох “Samsung Electronics”, “Huawei Technologies” компаниуд өөрсдийн өндөр үнэ бүхий нугалардаг гар утсаа танилцуулсан юм. “Samsung”-ийн нугалардаг шинэ гар утасны үнэ 1980 ам.доллар байгаа бол “Huawei”-ийнх 2600 ам.доллароор худалдаанд гарна.

Харин технологийн салбарт тэргүүлэгч “Apple”-ийн “iPhone”-ийн борлуулалт санхүүгийн эхний улиралд жилийн дүнгээр 15 хувиар буураад байгааг ажиглагчид онцолжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих