boeing-737

“Boeing” компаниас агаарын хөлгийг ашиглахыг хориглов

“Boeing 737 Max 8” агаарын хөлгийн ослоос үүдэн “Boeing” компани тус онгоцыг хэрэглэгч улсуудад ашиглахыг хориглосон зөвлөмж ирүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 10 нд Этиопын нийслэлээс хөөрсөн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц осолдож, зорчиж явсан 157 хүн бүгд амиа алдсан юм. Энэ явдлаас таван сарын өмнө энэ загварын онгоц осолдож байсан билээ.

Энэ зөвлөмжийн дараа БНХАУ авиа компаниуддаа “Boeing”-ийн энэхүү загварын онгоцоор дотоодын нислэг үйлдэхгүй байх чиглэл өгчээ. Мөн Индонезийн Засгийн газар үүнтэй төстэй шийдвэр гаргаж магадгүй байна.

“МИАТ” ТӨХК суудлын багтаамжаа нэмэгдүүлэхээр хоёр агаарын хөлөг онгоц нэмж авахаар болж, эхнийхийг нь нэгдүгээр сарын 21-ний өдөр хүлээн аваад байсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих