huawei

Huawei: АНУ-ын нэхэмжлэлд бид буруугүй

Ухаалаг гар утасны үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа тус компанийг АНУ-ын прокурорууд Хонгконгт бүртгэлтэй охин компаниараа дамжуулан Ираны эсрэг тавьсан АНУ-ын хоригийг зөрчиж, тус улстай худалдаа хийсэн хэрэгт буруутгасан юм.

Улмаар тус компанийн Санхүү хариуцсан захирал, үүсгэн байгуулагчийн охин Мэн Ванжоуг Канадын нутагт энэ оны эхээр баривчилсан юм. Мэн Ванжоу өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргийг няцаагаад байна. Үүнээс гадна АНУ “Huawei”-ийг технологийн нууц хулгайлсан нэхэмжлэлээр өөр шүүхэд дуудаад байгаа ажээ. Тус компанийн зүгээс эдгээр хэргийг бүгдийг нь няцаагаад байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих