hamgiin-unetei-zurag-01

92 сая ам.доллараар зарагдаж ТҮҮХЭН АМЖИЛТ тогтоосон уран зураг

Урлагийн бүтээлийг ямар нэг үнээр хэмжихэд хамгаас бэрх байдаг. Учир нь тухай уран бүтээлчийн нөр их хөдөлмөр зүтгэл, оюун санаа, хийсвэр ертөнцөд үнийн ханш тогтооход ихээхэн бэрх.

Тэгвэл өнгөрсөн 2018 онд Олон улсад дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан уран зургуудаас харвал “Christie’s”-ийн дуудлага худалдаагаар Эдвард Хопперийн “Chop Suey” уран зураг 92 сая ам.доллароор зарагдсан нь салбарын түүхэнд шинэ дээд амжилт тогтоожээ.

Үүнээс өмнө Дэвид Хокнигийн уран зураг 90.3 сая ам.доллар хүрч, зураач нь амьд ахуй цагт борлуулагдсан хамгийн үнэтэй уран зургаар нэрлэгдэж байсан юм.

Мөн Казимир Малевичийн Абстракт төрлийн уран зураг 85.8 сая ам.доллароор, БНХАУ-ын алдарт зураач Зао Ву Кигийн тосон зураг 65 сая ам.доллароор зарагдсан нь мөн л өндөр амжилтад тооцогдож байна.

hamgiin-unetei-zurag-012

Эдвард Хопперийн “Chop Suey” уран зураг 92 сая ам.доллароор зарагдсан нь салбарын түүхэнд шинэ дээд амжилт тогтоожээ

10 метрийн өндөртэй “Juin-Octobre 1985” нэртэй энэхүү тосон зураг анх дуудсан үнээсээ 28 дахин өндөр үнээр шинэ эзэндээ очсон юм.

Түүнчлэн хиймэл оюун ухаан буюу компьютер ашиглан бүтээсэн уран зураг анх удаа дуудлага худалдаагаар орсон нь 432 мянга 500 ам долларын үнээр зарагдсан нь олны анхаарал татаж байна. Анх зарлагдсан үнээсээ 40 дахин өндөр үнээр зарагдсан ажээ. “Edmond De Belamy”, “From La Famille De Belamy” нэртэй энэхүү уран зураг нь XIV-XX зууны 15 мянган уран зургийн мэдээлэл багтаажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих