erchim-club

“Эрчим” клуб эх орондоо “Риомион” клубтэй тоглоно

“AFC Cup” буюу “Азийн цом”-ын тэмцээний “Play off”-ын тоглолтод Монголын “Эрчим” болон БНАСАУ-ын “Риомион” клуб тоглохоор болжээ. Эхний тоглолт энэ сарын 20-нд бөгөөд хариу тоглолт нь энэ сарын 27-нд БНАСАУ-д зохион байгуулах юм.

Монголын клубүүдтэй ойролцоо чансаатай Зүүн Азийн клубүүд “AFC CUP” тэмцээнд оролцдоггүй учраас “Эрчим” сүүлийн гурван жил дараалан БНАСАУ-ын чансаа өндөр багуудтай сонголтгүйгээр оноолт таарч байна. Энэ жилийн өрсөлдөгч нь “Риомион” клуб бөгөөд 2018 онд улсынхаа дээд лигийн хоёрдугаар байрт орсноор “Азийн цом”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авчээ.

“Риомион” клуб БНАСАУ-ын 23-аас доош насны шигшээ багийн залуусаар бүрджээ. Харин Монголын “Эрчим” баг Үндэсний дээд лигийн тэмцээнд 12 удаа түрүүлснээс сүүлийн дөрвөн улиралд дараалан түрүүлээд байна.

“Эрчим” клубын урьдчилсан бүрэлдэхүүнд:

  • Хаалгачаар: дугаар 1.Б.Ариунболд, 22. Т.Цэгмид
  • Хамгаалагчид: Г.Билгүүн, 33. Ч.Шинэзуун, 8. Ц.Энхжаргал, 32. Д.Золжаргал
  • Хагас хамгаалагчид: Б.Санжаадамба, 12. Б.Даваажав, 24. Т.Дөлгөөн 31. Ц.Бат-Эрдэнэ, 10. М.Төгөлдөр, 34. Г.Хишигдорж, 25. Ж.Тэмүүжин
  • Довтлогчид: Г.Батбилгүүн, 37. Б.Мөнхтүвшин, 15. С.Гал-Эрдэнэ, 42. Мотохиро Канеширо, 36. Калу Чимезе Нелэ, 21. Э.Адьяасүрэн
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих