c165780c2d92629b2d18307dab8e72153b05b8a0

Дэлхийд анхны 5G сүлжээ нэвтэрлээ

АНУ, Хятад зэрэг дэлхийн тэргүүлэх гүрнүүд тавдугаар үеийн харилцаа холбооны технологийг нэвтрүүлэхээр өрсөлдөж байх энэ үед Өмнөд Солонгост дэлхийн анхны 5G сүлжээ бүрэн утгаараа нээгдэх гэж байна.

Тус улсын хамгийн том оператор “SK Telecom” өнөөдөр /2019-04-05/ 5G үйлчилгээгээ нээх бол үүнтэй зэрэгцэн “Samsung Electronics” компани 5G технологитой гар утаснуудаа худалдаанд гаргах юм.

АНУ-ын зарим хотуудад Verizon Communications компани мөн 5G сүлжээг нэвтрүүлж байгаа ч уг сүлжээнд холбогдож ажиллах гар утас нь бэлэн биш, зөвхөн тусгай модем авсан хэрэглэгчид холбогдох боломжтой байгаа юм.

5G сүлжээг нь шалгаж, туршихаар” Deutsche Telecom AG”, “Singapore Telecommunications” зэрэг компаниудын албаны хүмүүс Өмнөд Солонгост ирээд байгааг “SK Telecom” компанийн дэд ерөнхийлөгч Ян Мэн Сёг хэвлэлд ярьжээ.

АНУ, Хятад улсуудтай харьцуулахад жижиг газар нутагтай тул Өмнөд Солонгосыг бүхэлд нь хамарсан 5G сүлжээг богино хугацаанд зардал багатайгаар нэвтрүүлж чадсанаа тэр мөн тайлбарласан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих