eb97b2_IMG_3150_x974

МИАТ-ын инженерүүдийн хөлөг анхны нислэгээ хийжээ

Монголчуудын бүтээсэн анхныг агаарын хөлөг болох “TBC-2MС”-ыг  МИАТ ТӨХК-ийн болон ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА”-ийн инженер, техникийн ажилтнууд хамтран гүйцэтгэсэн юм.  Агаарын хөлгийг Монгол орны нөхцөлд уялдуулан тоноглож, анхны загварын туршилтын нислэгийг хийжээ.

“TBC-2MС” агаарын хөлөгт АНУ-ын “Honeywell” компанийн “ТПЕ-331-12” хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн 5 алгатай сэнсийг суурилуулсанаар уг онгоцны хүндийн жин 500 килограммаар багасч, хурд 220 км/цаг болон нэмэгджээ.

“ТПЕ-331-12” хөдөлгүүрийг их биед суурилуулах бэхэлгээний рамд бат бэхийн туршилтуудыг хийж 25,000 цагийн нислэг үйлдэх баталгаа гаргасан байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “TBC-2MС онгоцыг 1965 оноос эхлэн Монголын тэнгэрт нисч ирснийг дурдаад, хүчтэй хөдөлгүүр суурилуулсан нь өндөр уулын бүсэд оршдог, салхины солбилцол ихтэй манай орны онцлогт нийцэж, богино зайд хөөрч, буудаг нь хөдөө аж ахуй, эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдлын салбар болон алслагдсан аймаг сумдын зорчигч тээвэр, шуудангийн зориулалтаар ашиглах өргөн боломж бий” гэдгийг онцлов.

Тэрбээр МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт ажиллаж, TBC-2MС агаарын хөлгийн угсралтын явц, үзүүлэх нислэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн тав тухыг сайжруулж, бүхээгний дулаалгыг дуу чимээ тусгаарлагч материалаар доторлон, зорчигчийн гар тээш хадгалах тавиур хийжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих