БНХАУ-ын Фудан их сургууль нь Шанхайн Блокчейн инженеринг технологи судалгааны төвийг Зжонган онлайн үл хөдлөх хөрөнгийн даатгал компани болон Шанхайн Зжонгрен мэдээллийн технологийн компанитай хамтран үүсгэн байгуулжээ.
Энэхүү судалгааны төв нь блокчейн технологийн үндсэн судалгаануудыг хийхээс гадна, холбогдох мэргэжилтнүүдийг бэлдэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Шанхай хотод ийнхүү Шанхайн Блокчейн Инженерчлэлийн Технологийн судалгааны төв ажиллаж эхэлснээр тус хотын блокчейн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах юм.
Зөвхөн Фуданы их сургууль ч гэхгүй, Хятадын өөр хэд хэдэн томоохон их сургуулиуд блокчейныг тэтгэлэгт хөтөлбөрүүддээ тусгаад байна.
Тухайлбал Бээжингийн Цингхуагийн их сургууль өнгөрсөн 1 дүгээр сард Ripple-тэй хамтран Блокчейн технологи судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж буйгаа мэдэгдсэн.