huawei

“Huawei Technologies” компани шүүхэд дуудагдлаа

“Huawei” болон тус компанийн АНУ дахь үйл ажиллагааг хариуцдаг хамаарал бүхий компани АНУ-ын гар утас үйлдвэрлэгч “T-Mobile”-ийн технологийн нууцыг хулгайлсан хэргээр Сиатл дахь холбооны шүүхэд дуудагдаад байна. БНХАУ-ын гар утас үйлдвэрлэгч компани өөрийн буруугүй гэдгээ нотлохоор төлөвлөж байгаа аж.

Үүнээс өмнө “Huawei”-ийн Санхүү хариуцсан захирал Ванжоу Мэний хэргийг АНУ-д шилжүүлэх өгөх эсэх талаар шийдвэрийг Канад улсын шүүх гаргах юм. АНУ-ын прокурорууд Ванжоу Мэнийг санхүүгийн байгууллагуудыг залилж мөнгө гүйлгээ хийхээр завдсан, ингэхдээ АНУ-ын Ираны хоригийг зөрчсөн хэмээн түүнийг буруутгаад байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих