LG-V50-ThinQ-hands-on

ТАНИЛЦ: “LG” хос дэлгэцтэй “V50 THINQ

БНСУ-ын “LG” компани хоёр дэлгэцтэй ухаалаг гар утсаа танилцууллаа. Үүнээс өмнө гар утасны салбарт тэргүүлэгч “Samsung”, “Huawei” болон “Xiaomi” компаниуд шинэ үеийн ухаалаг гар утсаа танилцуулаад байсан юм.

Эдгээр компаниуд нугалардаг буюу уян дэлгэцтэй таблет болдог гар утас гаргасан бол “LG” энэ асуудлыг илүү энгийн байдлаар шийдсэн байна. Тус компанийн “V50 ThinQ” ухаалаг гар утасны шинэ загвар нь 6.2 инч буюу 15.7 см-ийн хэмжээтэй, OLED технологи бүхий салдаг хоёр дэлгэц ашигласнаараа онцлог ажээ. Түүнчлэн “V50 ThinQ” гар утсыг видео тоглоом тоглох үедээ нэг дэлгэцийг нь гар болгон ашиглах, “Group call” хийх үедээ харилцагч хоёр хүнээ хоёр дэлгэцээр бүтэн харах боломжтой байна.

Гар утасны худалдаанд гарах хугацаа болон үнэ тодорхойгүй байгаа төдийгүй 5G технологи, гурван камераар тоноглогдсон эсэх нь нийтэд ил болоогүй аж. Хэдий тийм боловч “V50 ThinQ” загвар хоёр дэлгэцтэй тул энгийн гар утаснаас хоёр дахин зузаан, 70 хувь илүү хүнд байхыг ажиглагчид онцолж байна.

Үүнээс гадна “LG” компани урдаа камертай, алганы хээ уншигчтай, “Snapdragon 855″ чипээр тоноглогдсон “G8 ThinQ” загварын гар утсаа танилцуулсан юм.

lg-v50-lead

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих