tesla

Криптовалютын үнэ цэнэ, цаасан мөнгийг давна

Цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla компанийн CEO Элон Маск нь технологийн салбарын энтрепренер, инновацилаг бизнесмен гэдгээрээ ихээхэн танигдсан билээ.

Тэгвэл Элон Маск Биткойны бүтцийг “тун гайхалтай” хэмээн тодорхойлж, цаашдаа криптовалют нь цаасан мөнгөнөөс хамаагүй илүү үнэ цэнэтэй болох болно хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр 2 сарын 19-ны өдөр ARK Invest-ийн подкаст-д оролцох үеэрээ ийнхүү криптовалютын талаар ярьжээ. Криптовалют нь олон давуу талтай боловч эрчим хүч маш ихээр ашигладаг том сул талтай гэдгийг мөн онцолсон байна.

Биткойныг бүтээхэд эрчим хүч ихээр зарцуулдаг нь өөрөө криптог цахилгаанаас хараат болгож буй нь таатай зүйл биш гэжээ.

Түүнчлэн цаашдаа ирээдүйд криптовалют илүү их үнэ цэнийг хадгалаад зогсохгүй, цаасан мөнгийг хэд дахин нугалах хэмжээний үнэ цэнэтэй болж хэрэглээнд нэвтэрнэ хэмээн ярьсан байна.

Хэдийгээр Элон Маск ийнхүү криптовалютад ихээхэн ам сайтай байгаа ч, дансандаа криптогийн хадгаламж байхгүй, зөвхөн 0.25 биткойнтой гэж жиргэж байсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих