Josh Mandel-crypto

Охайо мужийн иргэд криптовалют ашиглаж татвараа төлөх боломжтой

АНУ-ын Охайо муж улс нь криптовалют ашиглаж татвараа төлөхийг зөвшөөрсөн анхны муж болох гэж байна. OhioCrypto.com ажиллаж эхэлснээр, тус мужийн татвар төлөгчид, бизнес эрхлэгчид нь өөрсдийн татвар тооцоог криптовалютаар өгөх боломж нээгджээ.

Охайо мужийн сангийн хорооны тэргүүн Жош Мандел

Бид Охайо мужийг криптовалютаар дамжуулан татвар төлөхийг зөвшөөрсөн анхны муж болгох гэж байгаадаа сэтгэгдэл өндөр байна. Ингэснээр Охайо мужийн иргэд, оршин суугчид нь татвараа төлөх илүү сонголттой болж байгаа юм. Мөн татвар төлөх асуудал амар хялбар ч болж байна. Шинэ төлбөрийн хуулийн дагуу бүх татвар төлөгчид төлбөр тооцоогоо криптовалютаар хийнэ гэсэн үг биш бөгөөд Охайо муж улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүдэд хамаатай. Татвар төлөгч хувь хүмүүсийг уг үйлчилгээнд хамруулах талаар судалж байна” хэмээн хэллээ

Одоогоор зөвхөн бизнесийн байгууллагууд татвараа криптовалютаар төлөх боломж бүрдээд байна. Илүү тодруулбал, хэрэв та АНУ-ын Охайо муж улсад бизнес эрхэлдэг бол, танд ирсэн татварын нэхэмжлэлийг төлөхдөө OhioCrypto.com руу орж, бүртгүүлээд онлайнаар татвараа крипто ашиглан төлнө гэсэн үг. Бүх төлбөр тооцоог 3 дагч талын крипто төлбөр тооцоо гүйцэтгэгч болох BitPay-ээр дамжуулан хийгдэнэ. Криптогоор хийгдсэн төлбөр тооцоог тэр дор нь доллар болгон хувиргаад төрийн дансанд шилжүүлэн байршуулах юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих