03022018054022-Cara Recover Data Yang Hilang Dari Smartphone Android Atau iOS

Монгол улс хамгийн хямд дата ашигладаг НАЙМ дахь улс

Британий “cable.co.uk” сайтын судлаачид дэлхийн 230 улс, бүс нутгийн гар утасны дата багцын үнэ тарифыг харьцуулсан жагсаалт гаргажээ.

Дэлхийн улс орнуудыг Энэтхэг улс хамгийн хямд үнэтэй мобайл датагаар тэргүүлсэн байна. Дэлхий дахинд “1Gb” дата багцын үнэ дунджаар $8.53 байгаа бол Энэтхэгт $0.26 байгаа ажээ.

Хамгийн өндөр үнэтэй датаг Африкийн Зимбабве улсад хэрэглэдэг юм байна. Энэ улсад “1Gb” дата багцын үнэ 75.20 доолар орчим байгаа ажээ.

Хямд дата тарифаар Монгол Улс дэлхийд наймдугаарт, Ази тивд Энэтхэг, Киргиз, Казахстан, Шри Ланкын дараа тавдугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэхүү судалгаанд Монголд 1Gb датаг $0.82 орчим үнээр хэрэглэж болно гэжээ.

Өндөр хөгжилтэй гүрнүүдээс АНУ “1Gb” датагийн $12.37 үнээр 182 дугаарт эрэмбэлэгдэж тэргүүлсэн байна.

Дэлхийд хямд датагаар тэргүүлж буй 10 орон.

  1. Энэтхэг ($0.26)
  2. Киргизистан ($0.27)
  3. Казахстан ($0.49)
  4. Украин ($0.51)
  5. Руанда ($.056)
  6. Судан ($0.68)
  7. Шри Ланка ($0.78)
  8. Монгол ($0.82)
  9. Мьянмар ($0.87)
  10. Ардчилсан Конго ($0.88)
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих