iphone-xr

“Iphone”-ий эрэл маш муу байгааг мэдэгджээ

“iPhone”-ийн эрэлтийн түвшин маш муу байна. Хөрөнгийн зах зээлийн судалгааны “Longbow Research” агентлаг “iPhone”-ийн борлуулалт ойрын хугацаанд нэмэгдэх төлөв ажиглагдахгүй байна гэж мэдэгдлээ.

“Ийм үед “Apple” компани шинэ бүтээгдэхүүн танилцуулахаа зарласан нь эрсдэлтэй алхам” гэж дүгнэжээ. Гуравдугаар сарын 25-нд “Стив Жобс” театрт болох энэ арга хэмжээн дээр видео контентын үйлчилгээ танилцуулна. Мөн хэвлэмэл контентуудыг цахимаар унших захиалгын багцуудыг санал болгож магадгүй байгаа юм. “Apple”-ийн хувьцааны ханш даваа гарагт 3.5 хувиар өссөн байна. Энэ нь нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт ажээ.

Хэдийгээр тус компанийн хувьцааны ханш нэгдүгээр сарын доод түвшнээс 26 хувиар нэмэгдсэн ч өнгөрсөн оны аравдугаар сарын түүхэн дээд түвшнээс 20 хувиар доогуур түвшинд арилжаалагдаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих