1023_hayabusa2

Рюгү солирын гадаргууг дэлбэлжээ

Японы “Хаябүса-2” аппарат Рюгү хэмээх сансрын чулуулаг биетийн /солир/ гадаргуу дээр тусгай блокийг дэлбэлсэн тухай тус улсын Сансрын судалгааны агентлаг /JAXA/ мэдээллээ.

Хиймэл тогоо үүсгэх зорилгоор “Хаябүса-2” тусгай блокийг солирын гадаргуу руу илгээсэн байна. Уг блок гадаргууд дөхөж ирмэгцээ 2 кг-ийн жинтэй зэс сумаар гадаргуу руу буудсаныхаа дараа өөрөө дэлбэрчээ. Ингэснээр солирын гадаргуу дээр дугариг хэлбэртэй хиймэл хонхор /тогоо/ үүсэх ёстой юм.

Одоогоор “JAXA”-гийн мэргэжилтнүүд хиймэл тогоо үүссэн эсэхийг шалгаж байна. Уг тогоон дотроос Нарны аймаг үүссэн цагаас хойш хөндөгдөөгүй үлдсэн хөрс шороо илрүүлнэ гэж эрдэмтэд найдаж байгаа юм. Ирэх тавдугаар сард “Хаябүса-2” аппарат уг газарт бууж, хөрсний дээж авах ёстой ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих